Сүүлийн үед фейсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн хуурамч зарууд ихээр явах болсон.

Энэ нь ихэвчлэн хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр хууран мэхэлж зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, мөнгө шилжүүлэх хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байна.

Гэмт этгээдүүд хохирогчдын итгэлийг олохын тулд google.translate ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээн зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байгаа тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү.