Энэ сарын 7-ны өдөр ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн багийнхан зорчин явсан машин осолджээ. 

Монголын тамирчид сууж явсан аялалын автобус Чиат мужийн ойролцоо осолдсон талаар ИТАР ТАСС агентлаг мэдээлсэн байна. Автобусанд 23 хүн зорчин явсны 18 нь 6-10 насны хүүхдүүд байжээ. Нийт хүүхдүүдийн хоёр нь толгойдоо хүнд гэмтэл аван ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмтсэн хүүхдүүдийн хувьд одоогоор бие нь сайжирч байгаа гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 

Харин энэхүү ослын талаар манай улсын ГХЯ-наас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.