Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ Дэлхийн II дайнд ялалт байгуулсны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 72 жилийн ой тохиож байна.

Ялалтын баярын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй Улаан талбай дээрх Ялалтын жагсаал юм. Уламжлал ёсоор жагсаал Москвагийн цагаар 10 цагт эхэлнэ. Энэ жилийн ёслолын парадад 114 нэгж хуягт техник, 10 001 цэргийн албан хаагч жагсаж, нисэх хүчний 72 онгоц, нисдэг тэрэг агаарт хөөрнө.