Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг харааныхаа хэрээр сэтгэдэг хэмээн доромжилжээ
2017/05/10
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 116-р сургуулийн ахлах, дунд ангийн хэсэг сурaгчид яг одоо хичээл хаялт зарлаад байна.
Хичээл хаялт зарлаж байгаа шалтгааны талаар 116-р сургуулийн 10-р ангийн сурагч н.Сайханцэцэг: Нэгт, багш, захирал, удирдлагууд хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Хоёрт, хүүхдүүдийг харааныхаа хэрээр сэтгэдэг гэж доромжилсон. Гуравт, хүүхдүүдийг сүрдүүлсэн. Жишээ нь хөгжмийн багш н.Батболд “Тоть ярьдаг болохоор торонд суудаг, бусад шувууд ярьдаггүй болохоороо эрх чөлөөтэй явдаг” гэх мэтчилэнгээр сүрдүүлсэн. Бид нарыг дуугүй бай. Үгүй бол торон суугаад, амьдралгүй, ирээдүйгүй болно гэж занаж байна гэж ойлгож байгаа.
Бид нар нэг жилийн өмнөөс сургуульдаа санал хүсэлт, шаардлага тавьсан боловч ерөөсөө биелүүлдэггүй. Харин ч хүүхдүүдийн буруу болгоод дуусдаг. Жишээлбэл, бид сургуулийнхаа мэдээлэл зүйн багшийг чадавхижуулъя. Харааны брэхшээлтэй хүүхдүүд Энидэй дээр ажилладаг. Гэтэл мэдээлэл зүйн багш нь Энидэй дээр ажиллаж чадахгүй байна гэхэд хүлээж аваагүй.
Англи хэлний багш нь сургууль буюу скүүл гэж үгийг счүүл гээд хэлээд явж байна. Ийм хүнийг бид нарт багшлуулчихаад амар тайван сууж байгаад бид бухимдалтай байгаа.
Мөн бага ангийн багш Байгалмаа 7-р ангийн хүүхдүүдийг өрөөндөө дуудаж оруулж ирчихээд та нар эсэргүүний үлдэгдэл 11,12-р ангийнхнийг шүүмжилж бич гэж шаардаж шахсан. Энэ мэтчилэн маш олон асуудлаас болж бидний тэвчээр алдагдсан. Яам, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургуульд хүсэлтээ явуулахад алинаас нь ч хариу ирээгүй.
Нийгэм, түүхийн багш, бид нарийн эрхийг хамгийн ихээр хамгаалдаг, харааны бэрхшээлтэй Сарантөгс багшийг манаь ёс зүйгүй хэмээн сургуулийн захирал халсан. Хэрвээ Сараа багшийг халсан бол бусад ёс зүйгүй багшийг халах ёстой.” Гэв.
116- р сургуулийн захирлын зүгээс “Нийгэм, түүхийн багш Сарантөгс нь дүрэм журам зөрчсөн, 2007 оноос хамт олныг үймүүлсэн гэдгийг хамт олон нь нотлох байх гэж бодож байна. Хүүхдүүдийн эрх ашгийг зөрчиж гэж бид нар ажиллаагүй. Сургуулийн захиргаанд сурагчидын зөвлөлөөс сургалтын чанарыг сайжруулах талаар хүсэлт ирж байсан. Бид сайжруулахаар ажиллаж байна.”
Яг одоогийн байдлаар сурагчидын эцэг эх, сургуулийн багш ажилчидтай маргалдаж байна. Хичээл хаялт зарлаад байгаа зарим сурагчдыг багш нар анги руу чирж оруулан гаргахгүй байгаа аж.
Мөн тус сургуулийн захирал ажлаа өгнө хэмээн энэ үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр тус сургуулийн захирлаар гурван жилийн турш ажиллаж байгаа юм байна.
Зочин · 2017/05/10
Багшнараа чадавхжуулах хэрэгтэй. Ер нь тусгай сургуулийн багш нар гэж биеэ оторлосон нөхөд байдаг шүү дээ.
Зочин · 2017/05/10
Asuudal baij bolno Gol ni ene cetgvvlchid debergekhgvi baikh ni khaana khaanaa kgeregtei
Зочин · 2017/05/10
хичээлээ олигтой зааж чадахгүй байж хүүхэд дарамталдаг багш нар олширсон байна Багш нарын заах арга чадварыг хичээл зааж байхад нь шалгаж баймаар байна
Zochin · 2017/05/10
Yana daa manai mongold berhsheeltei buu hel eruuld ni amidrah hetsuu bhad argagui bh
Zochin · 2017/05/10
Yana daa manai mongold berhsheeltei buu hel eruuld ni amidrah hetsuu bhad argagui bh