Сайн уу миний захиаг унших өдрийн мэнд. Намайг Н гэдэг 25-тай. Нөхөртэйгөө гэрлээд нэг жил болж байна. Надад тохиолдоод байгаа үнэхээр сэтгэл зовоосон нэг асуудал байна.

Учир нь гэвэл сая 12 сард манай хадмууд бэрээ гуйна гээд сайн өдөр харж байгаад манайд бүгд ирсэн юм. Би оюутан байхдаа ганц удаа тэнэг алхам хийж нэг ахаас тусламж аваад уулзаж байсан.

Тэгтэл тэр ах манай нөхрийн хамаатны ах нь байж таараад манайд хамт ирээд явсан. Одоо би яах вэ? Тэр ахыг хараад үнэхээр шоконд ороод бас үнэхээр айсан. Одоо би яахаа мэдэхгүй байна. Тэр ах хэнд ч юм хэлэхгүй гэдгийг мэдэж байгаа ч надад үнэхээр хэцүү байна. Зөвлөгөө өгөөч надад. Баярлалаа…

http://www.cekc.mn