Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Орентал” зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Уг газарт өчигдөр Монгол улсын иргэн БНХАУ-ын иргэнтэй маргалджээ. Маргалдах болсон шалтгаан нь БНХАУ-ын иргэний биеэ зохисгүй авч явсан байдалтай хамааралтай гэнэ. Тодруулбал, Монгол улсын гурван иргэн “Оринтал” хэмээх зочид буудалд байрлаж төлбөр тооцоогоо хийгээд гарахаас өмнө тус буудлыг ажилуулдаг гэх БНХАУ-ын иргэн биеэ зохисгүй авч явсан тул Монгол иргэн нэг удаа халзан толгойг нь алгадсан. Өөр асуудал үүсээгүй аж.

Гэтэл уг буудалд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүрч ирэн шалгалтын ажиллагаа явуулсан. Үүнийгээ БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн даргын тушаал хэмээн тайлбарлажээ. Эргүүлийн цагдаа нар тус зочид буудлын захиралтай уулзаж ярилцан, Монгол залууст “сүрийг үзүүлж” байгаад явсан байна.

Уг нь буудлын ажилчин, буудлын эзэн, Монгол залуусын хэн нь ч дуудлага өгөөгүй байна.  Гэтэл эргүүлийн цагдаа нар БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн даргын гаргасан гомдол, тушаалын дагуу ирлээ хэмээн тайлбарласан байгаа юм.

Эргүүлийн цагдаа нарын хувьд ачаалал ихтэй байдаг. Нэг дуудлаган дээр хэзээ ч ингэж хурдан ирж байгаагүй гэтэл Хятад улсын иргэний төлөө ийм хурдан ирж байх юм. Үүнийг Хятад хүнд үйлчлээд байна уу гэж бодож бодохооор...

Цагдаагийн байгууллага өөр дуудлага дээр шуурхайлан үйлчилдэг болоосой...