Туулын бургасан дунд архидан согтуурч байхдаа буу гаргаж буудсан, шаардлага тавьсан цагдаагийн ажилтаны шаардлагыг биелүүлээгүй хэрэг өнгөрсөн зун гарсан талаар бид мэдээлж байсан. Энэ хэргийг “Доён” Болд гэгч үйлдсэн бөгөөд энэ хэрэг шүүхэд шилжээд байгаа. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдоод байсан ч яллагдагчийн өмгөөлөгч ажил явдал гарсан тул шүүх хурлыг энэ сарын 24-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Бид энэ хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх болно.