Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  төрийн архивын ажилтнуудын дунд “Архивч-2017” сэдэвт  ажил мэргэжлийн тэмцээнийг 2017.05.10-нд  Архивын ерөнхий газарт зохион байгууллаа. Тэмцээнд Нийслэлийн бүсийн 11 төв, төрөлжсөн архивын 41 ажилтан  хамрагдаж, архив, албан хэрэг хөтлөлтийн сорил, Монгол бичиг, мэдээллийн технологи, баримт бичигтэй ажиллах ур чадвараа сорин өрсөлдлөө.