Зогсоол байрлуулсан байсан приус машин шатсан хэрэг өчигдөр гарсан билээ. Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд 12.30 цагийн орчимд ийм хэрэг болсон юм.  Гал гарсан шалтгааныг холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа ч машин нь шатсан залууд туслах аян цахим орчинд өрнөөд байна. “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”  фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлжээ. Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөснөөр ойролцоогоор 11 сая төгрөг цуглах магадлалтай бөгөөд үүгээр нь  автомашин нь шатсан залууд машин авч өгөхөөр болсон байна.