2017 оны 05 дугаар сарын 10-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 388 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 3, мөргөлдсөн 9 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн байна.  

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Амгалангийн төмөр замын гарамын замд S.Legacy маркийн автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж ноцтой зам тээврийн осол гарах үндэс болдог байна.

Иймд жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалаарай.