2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр хуваарийн дагуу СЕХ-д баримт бичгээ хүлээлгэн өгч байгаа билээ.

Хамгийн эхэнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бичиг баримтаа хүлээлгэн өгсөн. Харин үүний дараа МАХН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөхөөр болсон Н.Энхбаяр өнөөдөр СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэн өглөө. Шүүхээс түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзсэн ч нам нь түүнийг нэр дэвшүүлэхээр шийдсэн юм.

Харин одоо СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэн өгсөн бөгөөд СЕХ бичиг баримттай танилцаж, энэ сарын 14-ний дотор хариу өгөх юм.