ОХУ-аас гаралтай "Цэнхэр халим"  хэмээх өсвөр үеийнхнийг амиа хорлоход уриалсан даалгавар бүхий тоглоомын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулга гаргажээ.

 Хойд хөршид уг тоглоомыг тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол гарсан байна.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн Хошууч С.Ариунболд "Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байна. Энэ тоглоомыг судалж үзэхэд тухайн бүлгэмд элссэн гишүүддээ өдөр бүр зааварчилгаа өгдөг. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбодь, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрсээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг. Өнөөдрийн байдлаар энэ тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол бүртгэгдээгүй.