“Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна.

Тоглолт 13:00, 18:00 цагуудаас болох бөгөөд “Төрсөн өдөр”, “Сүүн далай ээж”, “Миний ээж Улаанбаатарт байна” зэрэг түүний шинэ уран бүтээлүүд  эгшиглэх юм. Мөн тэрбээр хийлийн гоцлол аязуудаас сонирхуулах аж.