Гаран дээрээ сийч, зүүгээр хатга зэргээр 50 даалгавар бүхий "Цэнхэр халим" тоглоом сүүлийн үед цахим орчинд дэлгэрэх хандлагатай байна. Тиймээс Эрүүгийн Цагдаагийн газраас "Цэнхэр халим" тоглоомыг түгээн дэлгэрүүлэх фэйсбүүк хуудас, групп нээж, гишүүд бүртгэсэн далд хэлбэрээр сурталчилсан олон тохиолдлыг шалгаж эхэлсэн байна. Улмаар энэ тоглоомоор тоглосон, шинээр аккаунт үүсгэсэн, тоглосон байж болзошгүй хүүхдүүдийг Эрүүгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна.