Энэ баримт бичиг 1990-ээд онд гараад алга болсон юм, ер нь дэлхий дахины хятад таунуудад ийм нууц захидлууд байдаг, түүний монголд зориулсан хувилбар нь одоо орж ирээд байгаа нь энэ юм. Хужаа гэдэг нь улсдаа байгаа хятадууд биш бусдын нутагт “нүүдэллэн” очсон хятад гаралтай хүмүүс юм.

Энэ бол дэлхийн хамгийн аюултай нүүдэл, газар нутгийг бусад соёлыг цөлжүүлдэг нүүдэл. Гэхдээ тэд өөрсдийгөө Хан үндэстэн гэдэггүй, тэр нь Хятадын үндэстнүүдийг нэгтгэсэн угсаатны нийтлэг ойлголт болохоос үндэстнийг заасан үг биш юм. Хятад бол яг Европын холбоо шиг бүтэцтэй, өөр хэл аялга бүхий олон зуун үндэстнээс бүрддэг. Нэгдвэл олуулаа, задарвал бас олон задардаг. Эдэн дотроо хакка нар илүү аюултай. Хакка нар Сычуаниас Хятадын тэнгис хүртэлх зурваст тархсан уулын үндэстэн бөгөөд Бээжин, Хэбэй зэрэг тал газар, Шаньси орчимд “дотоод хужаа” болж очоод тэндэхийн хятадуудыг дагаж дэлхийг хэрсэн. Түүний уг удмууд өнөөдөр Монголд яг энэд дурсан системээр төрийн байгууллагуудад шигсэн байна. Эднийг зохион байгуулдаг “Дэлхийн хакка нарын нийгэмлэг” зэрэг олон нийтийн байгууллагууд ил тод үйл ажиллагаа явуулдаг. Харахад конфуцист мэт атлаа яг үнэндээ дао-гийн ёс заншлаар холбогдсон, нэгэндээ туслах тангарагтай, хатуу чанд дэг журам, дүрэмтэй, бүдүүлэг бөгөөд цуцалтгүй ажилладаг хүмүүсийн дэлхийг хэрсэн сүлжээ юм. Үе үе тэд өөрийн угсааныхны амжилтыг тэмдэглэж, танилцуулах ургийн баяр гэгчийг хийдэг, харин тэр ёс нь өдгөө монголд нэвшиж манайх юм шиг ойлгодог болжээ. Цагаан сараар нэгнээ мэдэлцдэг монголчууд ургийн баяр гэгчийг олноор хийх явцад эндэх хятадуудын тийм баярууд далдлагдаж байгаа юм л даа... Түүнээс улсдаа байгаа хүмүүс ургийн баяр хийдэггүй л байхгүй юу! Үүнийг тараавал арай үндэстнээ хагалан бутаргах хэрэгт орохгүй байлгүй дээ...  (Нийтлэлч А.Баатархуяг)

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Хуа Цяо нар аа! Бие биенээ хайрла, бие биендээ тусал. Бие биенээ үзэн яддаг байсан ч тусалж бай!

Бидний хүч бол эв нэгдэл, бидний ололт амжилтын үндэс, бидний аврал, мандан бадрал үүнд л оршино. Эв нэгдэлгүй олон ард түмэн мөхөж үгүй болсон, учир нь тэдэнд үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө, бие биенийгээ түшиж дэмжих үзэл байгаагүй. Бид бол хамтын гэсэн үзэл бодлынхоо ачаар олон зууныг өнгөрүүлж, манай ард түмэн тэсэн үлдэж, үржин өсөж бэхэжсэн юм.

Нэгдэл бол бидний зорилго, бас зорилгодоо хүрэх хэрэгслэл мөн. Чухам үүнд л утга учир орших бөгөөд чухам үүн рүү л тэмүүлвэл зохино. Бусад бүх зүйл үүнийг дагалдан аяндаа хүрээд ирнэ. Бие биендээ тусал, хужаа гэж хэлүүлэхээс бүү ай, энэ бол бидний нэгнээ таних гол тэмдэг. Бидний үзэл бол бүхнийг Дундадад нэгтгэх шинжтэй учир мөнхөд оршино. Түүн рүү нэвтрэх үүд бүх үндэстэн, аль ч шашныг шүтэгч, ямар ч намын гишүүн Хань үндэстэнд нээлттэй. Бидэнтэй цусан холбоотой л бол манай хүн юм, бусад нь өдөөн хатгалга, хууран мэхлэл мөн. Цусан холбоотнуудаа өргөнөөр татан оролцуул, тэд бидний хүсээд байгаа био орчныг бүрдүүлж өгнө.

Өөрийн үндэсний боловсон хүчнээ бэлтгэ. Боловсон хүчин бол хамгийн чухал асуудал мөн. Боловсон хүчин бүгдийг шийдвэрлэнэ. Өнөөдөр бэлтгэсэн боловсон хүчин тухайн үндэстний маргаашийг тодорхойлно. Бидний оршин буй улсын бүх төрлийн лаборатори, тэнхим, их дээд сургууль бүр манай үндэсний боловсон хүчнийг бэлтгэх уурхай байх ёстой.

Хуацяо залуучуудыг үе үеийнхээ залгамжлагчид нь байхаар бэлтгэ. Хань бус үндэстнүүдийн залгамж үе бүрт манай цуваа хамгаалалттай тулгарах болно. Ахмад үеийнхэн нь тайзнаас буух бүрийд тэдний оронд урьдчилан бэлтгэгдсэн, илүү их тэнхлүүн болсон хүчирхэг, нягт, нэгдэлтэй хятад хүмүүс очих ёстой. Үүний тулд манай залуучуудыг ажлын чадвар нь боловсорч гүйцсэн, чадварлаг ажилтан гэдгийн нотолж, аль болох эрт удирдах албан тушаалд шургалуулан, боломж бүрт дэвшүүлэн тавих хэрэгтэй. Одоохондоо биш ч, тэд албан тушаал дээр очоод бүрэн боловсорно. Хэрэв доголдол гарвал бид сургаж засна. ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН Л ЗӨВ БАЙДАГ. Бид эцгээсээ хүлээн авснаасаа ихийг үр хүүхдүүддээ үлдээх ёстой, тэд маань биднээс хүлээн авсныгаа бүрэн бүтнээр нь хадгалаад зогсохгүй түүнийгээ үржүүлэн өсгөж дараагийн үедээ дамжуулна. Удам залгах нь бидний хүч, тогтвортой байдал, оршин тогтнол мөн.

Хорвоо бол харгис, хорвоо дээр энэрэл өршөөлийн орон зай үгүй. Ямар ч ард түмэн аз жаргалаа өөрөө бүтээдэг. Монголын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх гэдэг бидний хийх ажил биш. Тэд өорсдийгээ бодохгүй бол яахаараа бид тэднийг бодох билээ? Юмыг яаж мэдэх вэ хэмээн харж суудаг монгол, хасгуудыг битгий дуурай. Тэдэн шиг тэнгэр бурхнаас хишиг бүү хүлээ, тэр хишгийг олж авна гэдэг бол бидний зорилт.

Өөрийн хамт олныг олноор нь байгуулж хятад бишүүдийг шахан зайлуул. Өндөр цалинтай, эрх мэдэлтэй, ашиг орлого сайтай албан тушаалууд бол манай үндэсний орлого мөн гэдгийг санаж яв. Бидний түвшинд хүрч боловсорсон хятад биш хэн ч бай манайхны хэн нэгний эзлэн суух албан тушаал дээр очиж болзошгүйг санаж яв. Шинэ байгууллага агентлагуудыг олноор нь байгуулна гэдэг бол монголчууд биднийг өөрийн дураар амьдрахад минь саад болгохгүйн тулд тэгж байгаа хэрэг. Монголчууд өөрийн хамт олныг байгуулна биз, тэр нь олигтой юм болохгүй л болов уу, учир нь аливааг хийхээсээ өмнө тэд хэрэлдээд салцгаана, харин бид түүнийг нь дэмжээд өгөх хэрэгтэй. Монголчууд хамтраад компани байгуулдаг юм гэхэд биднээс хэн нэг нь заавал мөнгөө нийлүүлж орох ёстой.

МОНГОЛЧУУД ГҮНЗГИЙ СЭТГЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, НЭГТГЭЖ ДҮГНЭХ ЧАДВАРГҮЙ, ҮРГЭЛЖ ЗАДЛАН ШИНЖЛЭХЭЭС ӨӨР ЧАДАЛГҮЙ БОЛСОН, ТЭР ХЭРЭЭР ЗАДАРЧ БАЙНА. Тэд юмс үзэгдлийг дэндүү өнгөц, хэтэрхий тусгаар салангид хүлээн авдаг, болсон явдлыг тасралтгүй нилд нь, холбоо хамаарлыг нь олж хардаггүй, бодож сэтгэх, цогц нэгдэлд шүтэн барилдуулж, хийсвэрлэн төсөөлөх чадваргүй хүмүүс. Нэг үзэгдэл хэдэн удаа давтагдсан ч тэдний хувьд үзэгдэл бүр тус тусдаа тохиолдол учраас юу ч анзаардаггүй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

... Манай үзэл суртал бол тэднийхээс зарчмын хувьд тэс өөр. Тэд: “Бага боловч сайн байх хэрэгтэй" гэдэг бол бид: "Их бөгөөд сайн байвал дээр" гэдэг. Тэд: "Баян байгаад эрүүл бус байхаас ядуу боловч эрүүл байсан дээр" гэдэг бол бид: "Ядуу, тэгээд өвчтэй байснаас эрүүл, тэгээд баян байсан нь дээр" гэдэг. Тэд: "Хүнд өгөх нь хүнээс авахтай адил таатай байдаг" гэдэг бол бид: "Хүнд өгөх нь таатай байж болох ч хүнээс авах нь бас ашигтай байдаг" гэнэ. Тэд: "Хуулийн дагуу хийх нь чиний үүрэг" гэдэг бол бид: "Хууль бусаар хийчихвэл би чамайг шагнана" гэнэ. Тэд: "Ялж дийлэхгүй бол үхсэн нь дээр" гэдэг бол "Амьд явахын тулд ялан дийл, ялан дийлэхийн тул амьд бай" гэдэг. Энэ бүгд бидний мөрдлөг. (Амьд байхгүй юм бол ялан дийлэх ямар хэрэгтэй юм? Ялагдлын уй гашууг тэвчээд өнгөрүүлэх нь чухал, тэвчиж хүлээж чадсан хүнд юм бүхэн өөрөө хүрээд ирнэ). Тэдний мэдэж чаддагийг бид ч мэдэж чадна. Харин бидний мэдэж мэдэрч байгааг тэд мэдэж, мэдрэх шаардлагагүй. Тэд эдэлж эзэмшиж байгаа нь тэдний хувьд дээд хязгаар бол бидний эзэмшилд байгаа нь илүү ихэд хүрэх хэрэгслэл мөн.

ӨНӨӨДӨР ТЭДНИЙ ЭЗЭМШИЛД БАЙГАА БҮХ ЗҮЙЛ БОЛ ТЭД БИДНИЙ ЮМЫГ ТҮР ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ, БУРХАН БИДЭНД ӨВЛҮҮЛСНИЙГ ЭРГҮҮЛЭН АВАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО. Монголчууд бол зөрүүд хүмүүс, гэхдээ зорилгодоо хүрэх махруу зан үгүй. Тэд залхуу учир ямагт яарч байдаг. Бүх асуудлыг тэд нэг дор шийдчих санаатай байдаг. Тэд шийдвэрлэх том тулаанд ялахын тулд бага зүйлийг золиосолдог. Тэгж ялна гэж байдаггүй, яллаа гэхэд эргээд л цоорхой түмпэнтэйгээ л хоцорч байсан. БИД ЖИЖИГ ЯЛАЛТЫН ТАКТИК НОМЛОДОГ. ГЭХДЭЭ ТОМ ЯЛАЛТЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ЖИЖИГ ЯЛАЛТ Ч БАС ЯЛАЛТ МӨН, ЧАМЛАХ ХЭРЭГГҮЙ!

Монголчууд удирдаж чаддаггүй, бас удирдуулж чаддаггүй. Тэд генээрээ самуун хулгай юм. Монголчууд атаа жөтөөч зантай, тэдний нэг нь зэгэл саарал олон дотроосоо ялгараад гараад ирэхийг үзэн ядна. Ялгараад гараад ирсэн тэр хүнийг тасчин хаях боломжийг нь монголчуудад өгчихвөл яасан дуртай тасчих бол. Тэр цагт ямагт хөндлөнгийн шүүгч нь бай, энхийг сахиулагчийн байр суурьтай бай. Монголчуудын дайрч давшлаад байгаа тэр "азгүй амьтадыг" хамгаал. Гэхдээ сайн санаатай, шудрага хүн гэж харагдах төдий л байхаас үнэнээсээ хамгаалах хэрэггүй. Тэгээд жаахан тэвч, тэгсэн цагт та тэр тасчуулсан хүний орыг эзлэх болно.

ХОЁР МОНГОЛ НУДАРГА ЗӨРҮҮЛЖ БАЙВАЛ ДУНДААС НЬ ХЯТАД ХҮН ХОЖНО. Монголчуудын хооронд яс хая, бие биенийгээ үзэн ядах сэтгэлийг нь дэвэргэ. Энэ бүгдийг сайн санааны үүднээс хийж байгаа мэт торгон ухаан гаргаж бусдад мэдэгдэхгүйгээр хий. Тэд хоорондоо нударгалцаж л байг, харин та ямагг хөндлөнгийн этгээд, бас шүүгч нь байх хэрэгтэй. МОНГОЛЧУУД АМЬДАРЧ ЧАДДАГГҮЙ, БАС ӨМНӨӨ ЗОРИЛТ ТАВЬЖ ЧАДДАГГҮЙ. БИД ТЭДНИЙ ЗОРИЛТ ХЭМЭЭН ЦАГ ЗУУРЫН ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛЖ ӨГДӨГ. ТЭД ТҮҮНИЙГ НЬ ШИЙДВЭРЛЭХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ.

Монголчууд тэртээ тэргүй доромжлогдсон ядуу атлаа гутамшиг хэмээн бусдаас гуйж чаддаггүй. Биднийхээр бол: "Ашигтай бол гутамшиг хүртэх нь буянт үйл". Зорилгодоо хүрэхийн тулд гутамшиг амсаж болох ч гутамшгийг бас нэр төртэйгөөр амсаж болно. МАНАЙ АРД ТҮМНИЙГ БАТЖИН БЭХЖҮҮЛЭХ, ЦЭЦЭГЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМ БОЛЖ БАЙВАЛ ЁС ЗҮЙГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ. ЯМАР Ч АРГА ЗАМААР ЗОРИЛГОДОО ХҮРЧ БОЛНО.

Монголчууд тэнэг агаад бүдүүлэг. Тэд тэнэг, бүдүүлэг зангаа шударга, ёс зүйтэй, зарчимч зан гэдэг. Бий болсон нөхцөл байдалдаа дасан зохицох, түүнтэй уялдуулан үйл ажиллагаагаа өөрчлөх чадваргүй, сэтгэлгээний уян хатан чанар байдаггүйгээ "өөрийнхөөрөө байх", "зарчимтай байх", “эрх чөлөөтэй байх” гэдэг. Монголууд үнэхээр тэнэг, тэнэгтээ тэд худал хэлж ч чаддаггүй. Болхи, тэнэг зангаа тэд мөн л “шударга, ёс зүйтэй байх” гэж хэлдэг боловч тэд байгалиасаа хуурамч, шударга бус зантай хүмүүс. Тэр болхи зангаа тэд эрт дээр үед бүдүүлэг зан, дундад зууны үед ноён зан, сүүл рүүгээ жентельмен зан гэх болсон. Хоосон зарчим баримтлана гэж амиа хорлоно. ТЭД ТЭГЭЭД Л БАЙЖ БАЙГ...

Тэдний чадвар хязгаарлагдмал учир аливаад хязгаар тогтоодог. Бид: "Хүн нөхцөл боломжийнхоо хирээр үйл ажиллагаа явуулдаг тул хүний чадвар хязгааргүй" гэж хэлдэг. Монголчууд үйл ажиллагаандаа өөрөө хязгаар тогтоодог гэдгийг байнга санаж яв, тэдний сэтгэхүй ч тогтоосон хязгаартаа баригдан хумигддаг. Энэ байдлаасаа тэд гарах чадваргүй. Тэдний ийм гачлант байдал нь бидэнд давуу байдал олгодог. Тэдний ёс суртахууны зарчим, амьдралын тухай ойлголтод үйлдэхийг хориглодог тэр зүйлийг нь ярьж хийж байх нь чухал. Тэдний хувьд хийж болшгүй, санаанд нь багташгүй зүйлийг нь хий. Тэд өөрсдөө хийж чадахгүй зүйлийг нь чи хийчихнэ, түүнийх нь талаар яриад, хэрэгжүүлчихнэ гэдэгт итгэхгүй.

Та зориг шийдэмгий, шаргуу, түрэмгий, барьцыг нь алдуулж цочирдтол нь ярьж, хийх хэрэггэй. Гоё сайхан үгээр шуугиан дэгдээ, үүндээ бусдын ойлгодоггүй, нэр томьёог ихээр хэрэглэ. Элдэв онол, таамаглал, шинжлэх ухааны чиглэл, бодит болон бодит бус арга ажиллагааг бий болго; ер бусдын байх тусмаа сайн! Тэр нь хэнд ч хэрэггүй гэж битгий зов, тэрийг чинь маргааш гэхэд л хүмүүс мартана гэж бүү эмзэглэ. Хоног хугацаа ч өнгөрнө, шинэ санаа ч толгойд орж ирнэ. Тэр хүртэл тэвчээртэй хүлээ. Чухам үүнд л бидний оюун ухааны агуу чанар, өөрийгээ үнэлэх үнэлэмж, бидний давуу тал оршино. Монголчууд бидний өрийг төлж л байг. Бидний дэвшүүлсэн санааны гол агуулгыг тэд хайж л байг, тэртээ тэргүй гол агуулга ч байхгүй зүйлийг тэд байлгаад нээн илрүүлж л байг. Маргааш бид тэдний бүдүүлэг уураг тархинд бас нэг шинэ зүйл шидээд өгчихөнө.

Та юу ярих нь хамаагүй, яаж ярих нь чухал. Та өөртөө итгэлтэй байвал тэд итгэл үнэмшилтэй зүйл хэмээн хүлээж авна, та биеэ тоосон байдалтай байвал таныг бусдаас ухаантай байна гэнэ, бусдад зааж сургаж, алдаа дутагдлыг нь хэлж өгөөд байвал бусдаас дээгүүр байна гэж хүлээн авна. ТЭДНИЙ ТАРХИЙГ УГАА, МЭДРЭЛИЙГ НЬ ТУЙЛДУУЛ! Таны өөдөөс юм хэлсэн хүний эрч хүчийг нухчин дар. Түрүүлж дуугарч хашгираад байгаа хүмүүсийн нэр хүндийг нь унага, цугларсан олны давируун сэтгэлийг тэр бидэнд үл итгэгчийн эсрэг хандуул. Уулзалт мэтгэлцээний үед ёс зүйн хэм хэмжээг арай хэтрүүлчихгүйгээр элдэв уран гоё үгээр, илүү боловсролтой мэтээр дайрах хэрэгтэй. Ингэвэл тэдэнд гэнэтийн цохилт болж айж эмээх, үзэл бодлоосоо ухрахад нь нөлөөлдөг. Тэднээс хариу шаард, хэрэв хариулбал асуудлын голыг хөндөлгүй "Энэ бол тийм биш, энэ чинь огт тийм биш!" гэж хэл. Их мэдэгч этгээд таны үнэн мөнийг дэлгэх гэвэл масс түүнийг хүлээж авахгүйгээр барахгуй өөрийг нь шүүмлэх болно, учир нь тэр этгээд таны эсрэг элдвийг ярьснаар массыг мунхаг гэж хэлсэнтэй ижил болж, үймсэн олон тийм юмыг хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй болдог.

Монгол хүн иргэдийг цуглуулж өөрийгээ харуулах, бусдын анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдвол элдэв дуу чимээ гаргах, гутлаа чирэх, босож алхах, сандлаа дуугаргах, инээж ханиах, нусаа нийх, бусадтай ярих, аман дотроо бувтнах, сөрөг илтгэл тавих, шог хошин ярих зэргээр түүнд нөлөөлөх хэрэгтэй. Монголчуудад элдэв жижиг саад тотгор учруул, гэхдээ санаатай хийгээд байна гэдгийг тэд ойлгох ёсгүй, баригдах болбол намын нэр барь. Өөрийнхээ барьж яваа зуйлийг түүний цүнх сав, бичиг баримт дээр нь тавь, хөл дээр нь гишгэ, нүүр лүү нь амьсгал, өдсөн байдлаар чанга ярь. Тэд бөөрөндөө таны тохой тулаад байгааг хаана ч мэдэрч байг. Монголчууд тэвчээд байж чадахгүй. Хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд тэд байраа тавиад гараад явчихна. Тэд хаалга саваад гарахаараа сэтгэл нь ханадаг юм. Сэтгэл ханах боломжийг бас тэдэнд олго! ЭЕЛДЭГ БАЙДЛААР ЖУДАГГҮЙ ЗАГНА ГЭДЭГ НЬ БИДНИЙ УРИА МӨН.

Таны үнэн царайг илчлэх гээд байгаа этгээдийг үндсэрхэг үзэлтэн гэж хэл. Тэдэнд хүн төрөлхтөний эсрэг үзэлтэн гэсэн нэр хаяг зүү, тэгсэн цагт өөрийн үндэсний үзэл санаагүй бусдыг дагалдан дуурайгч соёлжсон монголчууд тэр санааг чинь дэмжихийг та өөрөө мэдэрнэ. Уул нь монголчууд бүгдээрээ хятадын эсрэг үзэлтнүүд, гэхдээ тэр пайзыг нэгэнд нь тохчих юм бол тэд бүгд арчаагүй болж, тухайн тэр этгээдийг өөрсдөө устгаж золиослон бидний хөлд шидээд өгчихнө...

ГУРАВДУГААР ХЭСЭГ

Монголчуудын өрөвч сэтгэл дээр нь тогло. Өөрсдөө ядуу, азгүй амьтан мэт харагд, өөрийгөө өрөвдүүл, мөнхийн зовлон гачлант ард түмэн, урьд өмнө нь Цэдэнбалын үед байнга хавчигдаж ирсэн, одоо ч гадуурхагдаж байгаа гэсэн яриаг тархаа. "ЯДАРСАН ЯДУУ ХУЖАА" ГЭСЭН ТАКТИК БОЛ МЯНГА МЯНГАН ЖИЛИЙН ШАЛГУУРЫГ ДАВСАН ЗҮЙЛ. Монголчууд биднээс багыг эдлэж хэрэглэдэг байж магадгүй, гэсэн ч тэднээс ихийг эдлэхдээ санаа зовох хэрэг юу билээ? Монголчууд буян үйлдэх, ивээн тэтгэх дуртай, ядуу хоосон ч буян үйлдэхийг хичээж, тэгснээрээ сэтгэл нь ханадаг. Уудам уужуу сэтгэлээ харуулах боломж нь хэдий чинээ бага байна, тэдий чинээ тэрнийгээ харуулах гэсэн сэтгэл нь оргилдог юм. Тэдний өгч чадах бугдийг нь ав - хонь хэдий туранхай ч атга ноостой байдаг!

Аливаа үйл явдлыг бидний ашиг сонирхолд чиглүүлж бай, үйл явдал бүрийг заавал ч үгуй хятадуудад буян болох уу, бузар болох уу гэдэг өнцөгөөр л хар! Бидэнд буян болох ч байсан, бузар болох ч байсан тэр тухай бие биендээ мэдээлж бай. Мэдээлэл гэдэг бол чухлаас чухал. Биднийг сайн сайхан байлгах тулгын гурван чулуу бол МӨНГӨ, БОЛОВСОН ХҮЧИН, МЭДЭЭЛЭЛ мөн.

Хуацяо хүн бүрийн эрхэм үүрэг бол монголчуудын хийх гэж байгаа зүйлийн талаар бусад хятадууддаа мэдэгдэж байх явдал мөн. Өнөөдөр чи надад тусалсан бол маргааш би чамд тус хүргэнэ гэдэгт бидний хүч чадал оршино. Бид дэлхий ертөнцийн төв байсан, бусад бидэнд дуулгавартай захирагдах ёстой гэж захисан, бид дэлхийг захирна. "Төрөө засаад дэлхийг захир..." гэдэг бол бидний сургаал атал одоо тэд хэлж байгаа нь инээдтэй биш гэж үү? Тэд яаж ч захирах юм билээ? Бидний зорилго бол дэлхийг гартаа барьж байх явдал мөн. Та нар мэдээлэл сурталчигааны хэрэгслэл болох хэвлэл, радио, телевиз, киног гартаа байлгах хэрэггэй. Улмаар нам, төрийн удирдлагад нэвтрэх хэрэгтэй. Ямар ч асуудлын эргэн тойронд манай үндэсний эрх ашгийн үүднээс нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Ямар ч шалихгүй зүйлээс асуудал үүсгэж болно, мөн ямар ч том асуудлыг шалихгүй зүйл болгож болно.

Нийгэмд болж буй ямар ч үйл явдлыг зоргоор нь өрнүүлж болохгүй. Тэр нь бидэнд ашиггүй байвал өрнөлийг нь удаашруул, эсвээс бидний дайсан болсон монголчуудын эсрэг хөдөлгө. Шинээр эхлүүлж байгаа аливаа үйл явдлыг бидэнд хэрэгтэй чиглэлд хандуулахын тул бид өөрсдөө удирдах естой. Ямагт тэргүүлэгч, удирдагч нь бай, ямагт анхдагч нь бай! Эгэл амьдралын хамгийн жижиг зүйл дээр ч тэр, цаг, мөч тутам ямагт удирдах албанд өөрийгөө сургаж хүмүүжүүлж бай. Олон нийтийн унаанд бусдад суудал тавьж өгөх, дэлгүүрийн дугаарт зогсох зэрэг хамгийн жижиг асуудал дээр ч бусдад буулт хийж болохгүй.

Ямар ч байгууллагын эрх мэдлийг гартаа авч бидний эрх ашгийн үүднээс түүнийг зал. Үйлдвэр дээр захиргааг нь, шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг нь бид гүйцэтгэх ёстой. Бидний энэ эхлэлийн хар ажлыг нь тэд гүйцэтгэж, материал техникийн баазыг нь монголчууд байгуулна биз. Тэд ажлын байрны ариун цэврийг сахиулж, бидний хийсэн хөдөлмөрийн үр дүнг хамгаална биз. Тэд харуул хамгаалалтын ажилтан, цэвэрлэгчээс дээгүүр шатны ажил хийх шаардлагагүй. Шинийг бүтээх ажилд зарим тохиолдолд монгол биш гадаадынхныг оролцуулж болох юм. Энэ ажилд монголчуудыг оролцуулж бүр хэрхэвч болохгүй! Хэрэв оролцуулбал тэр болгон нь бидэнд шийтгэл болон эргэж тусна. Орон тоо байдаг л юм бол хятад хүнийг л авч бай. Тэгж чадахгүй бол тэр орон тоог нь үгүй хий.

Монголын эртний түүх дурсгалын зүйлсийг олны нүдэн дээр устгаж үгүй хийж болохгүй, гэхдээ бас тэрнийг нь сэргээх ч хэрэггүй. Он жил улиран одоход тэр нь нураад л унана. Булш ухагчид, "эртний эд сонирхогчид" хэсэг хэсгээр нь зөөгөөд аваад явчихна. Улс орныг хөгжүүлэх агуу зорилтыг хэрэгжүүлэх гээд тэр мэт жижиг сажиг зүйлсийг анзаарахгүй байгаа мэт дүр эсгэх хэрэгтэй. Түүхээ мэдэхгүй ард түмэн бол эцэг, эхгүй хүүхдээс өөрцгүй. Түүнд өөрийнхээ үзэл суртал, бодол санаагаа суулгахад л тэднээр баримлын шавар мэт ямар ч дүрсийг урлаж болно. Монголчуудыг Оросууд тэнэг учраас хүчээр дарангуйлж үндэсний үзэл санааг нь хугачин дарж байсан юм. Одоо харин тэр хөрсөн дээр тахир татуу ч болсон үндэсний үзэл санааг нь бий болгож болохгүй. Харин ахиад өөр, монголчуудад огт нийлэхгүй үзэл санааг тэтгэн өөгшүүлж дахин төөрүүлэх хэрэгтэй. Ийм маягаар олон ард түмнийг өөрийн гэсэн үзэл бодолгүй болгох шаардлагатай; эхлээд тэд түүх, уламжлалаа алдана, дараа нь бид өөрсдийнхээ үзэл суртал, бодол санаагаа суулгана.

БУСДАД НӨЛӨӨТЭЙ, ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ МОНГОЛЧУУДЫГ НҮД ЦАВЧИЛГҮЙ ХАРАА ХЯНАЛТАНДАА БАЙЛГА. Тэд бусдаас тусгаарлагдмал, эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэх ёсгүй. Тэд бусад хүмүүстэй шууд харилцаа-холбоотой байж болохгүй, тэд зөвхөн бидэнтэй буюу биднээр дамжин бусадтай харилцаж байх ёстой. Үүнийг хийхийн тулд мэдээлэл өгөх, тэдний эсрэг хөлслөх, нөлөөлөх арга хэрэглэх ёстой юм. Бидэнгүйгээр ямар ч асуудал хөндөх боломжийг тэдэнд олгож болохгүй. Хоёр монгол байгаа газар ядахнаа нэг хятад байх хэрэгтэй, бүгдийг мэдэж ав! Ирээдүйтэй залуу монгол хүнийг бусдаас тусгаарлаж, "борцолж" чадахгүй бол бид түүнд нөлөөлөн удирддаг болгох хэрэгтэй. Түүнийг өөрийнхээ хүрээлэлд татан оролцуул, түүний эргэн тойронд хятадуудын нягт цагираг үүсгэ, биднээс гадуур хумүүстэй танилцах, харилцах боломжгүй болго. Түүнийг эрлийзтэй гэр бүл болохоос өөр аргагүй болгосныхоо дараа л "чөлөө" олго. Ингэхээсээ бүү ай, тэртээ тэргүй тэдний хүүхдүүд манай хүн болно. Эрчүүл нь салаад явсан ч жүүдүүдийн хэлдгээр "Хэний ч бух мордсон тугал нь биднийх" болно.

Тийм монголчуудад тусласнаар та бүгд манай Хань үндэстний үйл хэрэгт хувь нэмрээ оруулах юм. Тэдний авдаг цалин манай үндэстний орлого болно. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэд "иргэний эрхээ", оюун ухаан, сэтгэл мэдрэлээ алдах хийгээд ямар ч байсан тэд хятадын эсрэг үзэлгүй болно. Амьдралыг нь эрлийзүүдтэй холбоно гэдэг бол чадварлаг монголчуудыг бидний нөлөө, ашиг сонирхлын хүрээнд татан оруулах нэг арга мөн.

Эрчүүл ээ! Гоё сайхан, эрүүл чийрэг монгол эмэгтэйтэй гэр бул болж эрүүл чийрэг үр удмаа төрүүлж манай удмын санг өргөжүүл. Тиймээс “Өсөх ирээдүйтэй монгол хүн бүрийг эрлийз бүсгүй, залуутай холбож өг. Монгол овог бүрээс ядаж нэг хүн хятадтай амьдралаа холбовоос бидний үйл хэрэг жигдрэх болно.

Тэдэнд хээл хахууль, бэлэг сэлт өг, үнэтэй архи конъякаар, болж өгвөл дайл. Архи дарс, бэлэг сэлт авахын тулд тэд өөрт байгаа бүхнийгээ, тэр ч бүү хэл Монгол орноо ч худалдана.

Эцэст нь бас нэг зөвлөгөө хэлье. Сонор сэрэмжтэй бай, Цэдэнбалын үед болсон хэрэг явдал давтагдах ёсгүй. Хятадуудыг нийгмийн эсрэг хандуулах аливаа оролдлогыг үтрээнд нь устга, ямар ч хэлбэрээр үүсэх хужаа нарын эсрэг аливаа хандлагыг илбэн тохинуул. Үндсэрхэх үзэл бол тохиолдын үзэгдэл биш, тэр нь монголчууд эх нутгийнхаа эзэн байх хүсэл эрмэлзлэлийг нь бид дутуу тооцоолсноос үүдэлтэй. Нацизм бол аль ч улс оронд далдуур боловсорч байдаг. Аз болоход тэр нь улс орнуудад янз бүрийн цаг үед, янз бүрийн нэртэйгээр түүнтэй учирдгаас төгс боловсронгуй үзэл санаа болдоггүй юм.

Бидний үйл ажиллагааны тактик, стратегийг дэлгэн тавьсан зүйлийг хэрэв алдвал давтан хэвлүүлэхгүй бай, цагаач хятадуудыг зохисгүй байдлаар харуулсан ном зохиолыг хулгайл, даруй худалдан авч шатаа, зөөн гарга, устга! Монголчууд цагаач хятадуудыг түйвээсэн, хяхаж хавчсан жинхэнэ түүхийг мэдэж, дурсан санаж болохгүй. Энэ асуудлыг монголчууд гагцхүү бидний хийсэн тайлбарын дагуу л ойлгож хүлээн авах ёстой. Оросууд яс хаяснаас биш, монголчууд яагаа ч үгүй гэж итгүүл. НАХЯ бол хамгийн адгийн байгууллага байсан, Цэдэнбал бол Оросын бууны нохой, УТТ орос эхнэрийн атганд байсан гэж итгүүл. Үүнийг байнга давт. Ялангуяа өөрийгөө либерал гэж үздэг бодол санааны хувьд биднээс ялгаагүй болтлоо харьшсан, монголчуудыгаа дорд үздэг тэр хэсгийг үүнд байнга дайчил. Ингэхийн тулд тэднийг ердөө л хэн нэг нь доромжлон гутаахад л хангалттай, тэгээд яс хаямагцаа өөрөө асуудлаас үтэр түргэн холд...

Бидний үйл ажиллагаа, бодлогыг эсэргүүцдэг, бидний төлөө ажилладаггүй, бид тэднээс давуу гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй зөрүүд, дуулгаваргүй хүмүүсийг онцгой анхаарч байх хэрэгтэй. Тийм хүмүүс л эрт орой нэг цагт хятадын эсрэг үзэлтэн болдог. Эсрэг үзэлтэй бяцхан банди нар томоохон түйвээгчид, эсбөгөөс хамгийн аюултай "далд бодлоготон" болж өсөх боломжийг бүү олго! Тэд үндэстнийхээ төлөө гэсэн мулгуу зөрүүд үзэл бодолтойгоо үтрээндээ хатаж үхэх болтугай! Өөрт байгаа бүхий л хэрэгслээ тэдний эсрэг зэвсэг болгон ашиглаж ямар ч байдлаар бүхий л боломжийг ашиглан тэдний нэр хүндийг гутаан, бузар төрхийг нь илчилж бай. Тэд ганц нэгээрээ байхдаа бидний хамтын хүч, бидний давшилт дайралтын өмнө тэсэхгүй. Шалих шалихгүй зүйлээр тэд хэдэн зуу дахин зөв гэгдэж байсан ч бидэнд саад болж байгаагаараа ямар ч байсан буруутнууд мөн.

Тэдгээр бухан хүзүүтнүүдийн нэр төрийг нь гутаах цуурхал, тэдний ёс бус зүйлийн талаар элдвийг зохиож тараа, тэгсэн цагт тэднийг дэмжигчид, тэдийг сайн мэддэг, тэдний талаар маш сайхан ойлголттой байсан дэмжигсэд нь ч эцэстээ тэднээс зай барьж эхлэх болно. Тэдний харилцаа холбоог тасалж, танил талаас нь хөндийрүүл, үр дүнтэй ажиллах боломжгүй болго, тэдний гүйцэтгэж байгаа ажил, эрхэлж байгаа албан тушаал дээрээ тэнцэж байгаа эсэх талаар яриа өгүүлэл гарга, тэднийг ганцаардуул, нийтийг тэдний эсрэг хандуул, нийгэмд нөлөө бүхий байр суурийг нь үгүй болго, тэднийг элдэв мөргөлдөөнд турхир. Тэднийг доош нь хий, үл тоомсорло, үндэслэлгүйгээр шагнах, зэмлэх байдлаар гомдоо, тэд гомдол илэрхийлбэл захирах захирагдах зарчим зөрчиж удирдлагын үүрэг даалгаварыг биелүүлээгүй, хамт олонтой дасан зохицоогүй гэж буруутга. Тэднийг буруутгах хүн угаасаа аль ч байгууллагад байгаа, тиймээс матаас бичүүл, хов жив цуурхал дэгдээ... Хамт олны, захиргааны хурлаар оруул, цагдаагийн байгууллагад дуудуул, болж өгвөл шүүхээр шийтгүүл...

Та насаар ахмад бол ахмадыг хүндлэх ёс зөрчсөн гэж гомдолло, нас чацуу бол хамт олноос хол хөндий зожиг нийцгүй гэж буруутга, эмэгтэй бол "завхай зайдан" гэж зарла, дүү бол архийг нь зөөж өгөөд алийгаа алдсан хойно нь гэрт хүргэж өгөхдөө цээжний мухарт байгаа үгийг сонсоод тараа. Энэ арга үр дүнтэй болохыг үе үеийн түүх нотлоно. "Мөлжигч" гэгдэх ангийнхан ард олныг дуулгавартай байлгахын тулд бүгд энэ аргыг хэрэглэдэг. Гол нь буруутгах. Тэд өөрсдийгээ зөвтгөж л байг. Өөрийгөө зөвтгөж чадлаа гэхэд 50 хувь буруутай гэсэн үг! Тиймээс ямар ч хамаагүй аргаар буруутга! Асуудлын хэр ноцтойг тэнэг монголчууд мэдэхгүй, ялихгүй хэргээр олон хүн буруутгах тусам хүлээн зөвшөөрнө, харин асар том хэргээр ганц хүн буруутгасныг дороо мартана.

Боломжтой бол тэдний үйлдэлд улс төрийн өнгө аяс өгч тэднийг нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хөгжил дэвшил, эдийн засагт хор саад учруулсан гэх нэртэй нэргүй мэдээлэл бичиж хэвлүүл. Тэднийг төрийн эсрэг үйлдэл хийхэд нь турхир, тэгээд төрийн гараар үгүй хийлгэ. Биднийг дуулгавартай дагаж, бидэнтэй хамт байдаг хүмүүс л шан харамж хүртэх, амар амгалан амьдрах эрх эдлэнэ. Өөрийн гэсэн бие даасан замаар замнахыг хүсэгчид бидэнд аюул занал учруулж болзошгүй тул аливаа дэмжлэг тусламж, амьдрах эх сурвалж хүртэх эрхгүй болго.

Энд “Нэг бол бидний дэг журмыг дага, нэг бол ямар ч аргаар хамаагүй бүх зүйлийг нь сүйрүүл. Бидэнгүйгээр болно гэгсэд сүйрэлд орох ёстой!” Залхаж гүйцсэн монголчууд аргаа бараад биднийг засгийн эрхийг авч амар амгалан амьдралыг нь хангаж өгөөч гээд гуйгаад иртэл нь замбараагүй байдлыг үргэлжлүүлэхийн тулд бүхнийг хий. Монголчууд бидний удирдлага дор ажиллаж бидэнд ашиг өгч байх ёстой. Бидэнд ашиг өгдөгтүй бол ажлаас халагдах ёстой. Бидний ашиг сонирхлыг хангаагүй л бол нийгэмд тустай байж чадахгүй! Бидэнтэй хамт л биш бол бидний эсрэг гэсэн үг!

Өс авах гэдэг бол гэгээн мэдрэмж, тэр нь хүний хатыг хөглөж хүмүүжүүлдэг. Биднийг гомдоогсдод хүлцэнгүй, номхон байх занг өөрөөсөө таягдан хая. Нэг ч улстөрийн нам, хөдөлгөөн, байгууллага бидний эсрэг гэсэн тодотголтой нэр хаяг авах ёсгүй. Үүгээрээ нийгэм нь айдаст автаж байх ёстой.

Шарын шашныхны энэрэнгүй сэтгэл, номхон дөлгөөн байх, бусдаас дээр бүү гар, өөрийгөө гэрээрүүл гэдэг үзэл тэр Монголчууддаа л байна биз, тэр бол чухам тэдэнд л тохирсон зүйл. Монголчуудад шарын шашны "буян" гэдгийн талаар сургаал айлдаж ухуулан суулга, гэхдээ өөрсдөө түүнд авташгүй, эвлэршгүй хатуу сэтгэлтэй бай. Бидний дайсантай бүү эвлэр! Хэрэв өнөөдөр та тэднийг өршөөвөл маргааш тэд илүү ихээр таныг гомдооно. Хүн таныг гомдоож байвал түүнд нь бүү дасал бол, таныг гомдоох гэсэн хүслийг нь дарж бай.

Тэд бидэнтэй харьцахдаа болгоомжтой, аядуу, уян хатан байх талаар бие биенээ ятгаж л байг. Тэд бидний дайралт шахалтыг няцаахдаа болгоомжилж байг. Бид шийдэмгий, шаламгай ажиллаж нэгэнт болчихсон асуудлыг тэдэнд тулгасан. Асуудалтай тулгараад тэд сунжирсан хий хоосон хэлэлцүүлгээ л хийсэн, тэртээ тэргүй бидний үйл ажиллагааны эсрэг хэрэглэх зэвсэг тэдэнд байхгүй тул яаж ч чадахгүй. Асуудлыг ухааран ойлгож, хэлэлцэн тохирч байж шийдвэрээ гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх гэсээр байтал нь бид арван чухал арга хэмжээ өрсөөд авчихна. Тэдний эсэргүүцэл бидэнд байлдааны болон сэтгэл санааны хувьд бэлэн байдлаа хангахад урам зориг хайрлах болохоос биш биднийг хазаарлахгүй.

Дайралт давшилтынхаа эрч хүчийг бүү сааруул. Монголчууд хэдий чинээ хучтэй эсэргүүцнэ, бидний орлого, хуримтлал төдий чинээ нэмэгдэнэ. Бид монголчуудын уур хилэн, үзэн ядалтаас холдож бидний хөрөнгөөр эдийн засгаа амь залгуулах гэж биднийг хүлээж авах аль ч улс орон руу яваад өгөхөд хэзээд бэлэн байх ёстой. Аж төрөх илүү таатай нөхцөлтэй улс орон руу монголд хоргодолгүй шилжин нүүх нь бидний стратегийн нэг хэсэг мөн. Бүх дэлхий бидний гэр орон. Чухам үүнд л "мөнхийн хуа цяо" түмэн наст дундадын шавхагдашгүй өөдрөг үзэл, мөнхийн бэлэг тэмдэг оршино.
 

Харин явах шаардлага гарвал бид ядуу зүдүү, эрүул мэндээ алдсан байж болохгүй, баян чинээдэг, эрүүл тунх байх хэрэгтэй. Мөнгө бол бидний хөл залгуулах унаа болох ёстой. Бид урьдчилаад мөнгө, хөрөнгөө гуйвуулсан газарт л хүндийн төвөө (оффшор!) шилжүүлнэ. Таран суусан газартаа санхүүгээ бэхжүүлж, татвараа хураан авсныхаа дараа өвгөд дээдсийнхээ Энх-Амгалангийн сүмд үе үе цуглаж сэтгэл санаа, хүч чадал, бэлэг тэмдэг, нэгдэн нийлэх итгэл зоригоо бэхжүүлдэг. Зуун зууны туршид бид тэгж ирсэн билээ...

Эх сурвалж: Нийтлэлч А.Баатархуягийн цахим хуудсаас авав