Тэрээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 1975 онд, ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл анги 1976 онд, Донецькийн Улсын их сургуулийг 1981 онд,МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2000 онд төгссөн.  АНУ-ын Мериландын их сургуульд Засгийн газрын төсөв, татварын бодлого, Тайландын үндэсний хөгжлийн институтад  хөгжлийн бодлого төлөвлөлт, Вашингтон хотын Олон улсын валютын сангийн институтад санхүүгийн програмчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Л.Зориг нь 1981-1988 онд Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга, 1988-1989 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороонд хэлтсийн дарга, 1989-1990 онд Сайд нарын Зөвлөлийн Орлогч даргын туслах, 1990-1991 онд Нийгэм, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн яаманд газрын орлогч дарга, 1991-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Эдийн засгийн бодлогын зөвлөлд референт, 1992-1996 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанд зөвлөх, ахлах зөвлөх, 1996-1998 онд “Монполь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1998-1999 онд Сэргээн босголт банк, Шинэчлэл банкинд эдийн засагч, хэлтсийн дарга, 2000-2008 онд Үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2009-2012 онд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга, 2013-2016 онд Улсын Их Хурлын Дэд даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 

 Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.