2017 оны 5 дугаар сарын 15 ны өдөр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 370 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 290 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна.  

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, “Жуковын хөшөөний урд замд Toyota prius автомашины жолооч С нь амины Ssangyong istana Э жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 39настай С, 30 настай С, 5 настай Э, 1 настай Г, 2 настай Э нарын 3 хүүхэд 3 том хүн гэмтсэн байна.
  2. БГД Энхтайваны өргөн чөлөө 20-р сургуулийн урд замд амины Toyota prius  автомашины жолооч А нь явган зорчигч 4 настай Э-г мөргөж гэмтээсэн.
  3. ХУД Кинг тауэр байрны зүүн замд амины Lexus RX 350 автомашины жолооч О нь явган зорчигч 3 настай Т-г мөргөж гэмтээсэн байна 

Урин дулаан цаг болж хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглох нь ихсэж зам тэврийн осол ихээр өртөж байна байна иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна.