Бага насны хүүхэд цонхоор унаж гэмтсэн хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал ээжийгээ ариун цэврийн өрөө орсон хойгуур гурван настай хүү нь таван давхарын цонхоор унасан байна. Түргэн тусламжийн машин шуурхай очсон бөгөөд хүүг ГССҮТ-д яаралтай хүргэжээ. Хүү одоо эмчлүүлж байгаа юм байна.

Урин дулаан цаг ирж цонх балконоо онгорхой байлгах болсон энэ үед эцэг эхчүүд та бүхнийг анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ аюул ослоос хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.