Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна
2017/05/17
Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-18 өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлэх юм.
Хил хамгаалах ерөнхий газрын хувьд хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгохоос гадна архивын бүх төрлийн үйлчилгээ, өргөдөл гомдол, байгууллагын хүний нөөц болон боомтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн гэрээт хилчний талаар тодорхой ойлголт өгч хугацаат цэргийн алба хаагчидтай утсаар яриулах, хил нэвтэрсэн лавлагаа олгох зэрэг үйлчилгээ явуулж байна.
Дашрамд дуулгахад ХЦДБЧ-ын уран бүтээлчид урлаг соёлоор үйлчилж, Хил хамгаалах байгууллагын уламжлал, шинэчлэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, ном товхимолыг дэлгэн үзүүлж монгол улсын хилийн түүхийг иргэдэд таниулж байгаа юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд маргааш Гадаадын иргэн харьяат, ШШГЕГ, ЦЕГ-ууд хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчлэх юм.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7