Линдсей Миллер гэх эмэгтэй 15 долоо хоногтой жирэмсэн байхдаа хүүгээ төрүүлсэн бөгөөд дөнгөж төрсөн нярай нь тухайн үед эхийнхээ хэвлийд ердөө 700 грамм жинтэй байжээ. Уорд Миллес гэх хүү тухайн үедээ дэлхийн хамгийн жижиг биетэй нярайгаар тодорсон бөгөөд тэрээр эмч нарын асаргаа болон эцэг эхийн хайр халамжийн ачаар эрүүл саруул өсөн торниж, одоо нэг нас хүрээд байгаа аж. 

Тухайн үедээ алгын чинээ төрсөн хүү олны анхаарлыг татаж байсан бол ийнхүү нэг нас хүрсэн ба зурагчин аав нь түүний төрсөн өдрийн зураг болон бичлэгийг интернэт хуудаснаа нийтэлсэн нь энэ юм.