ОХУ–ын зөн билгийн 13 дахь тулааны ялагч Дмитрий Волхов Монголд ирлээ. Тэрээр "Би Монгол улсад дахин ирж байгаадаа тун их баяртай байна. Өмнө нь өвлийн улиралд ирж байсан харин өнөөдөр зун ирлээ маш сайхан цаг агаартай юм. Монгол хүмүүсийн уриалган инээмсэглэн угтан авч байгаа нь маш сайхан санагддаг.

 

 

Монгол улс гайхамшигтай түүхтэй улс энэ сайхан улсад зуны дэлгэр цагт ирж үзэхийг хүсэж байсан. Энэ хүсэлтийг минь биелүүлж Монгол ахан дүүстэй уулзуулж байгаадаа баяртай байна. Би Монголд найзындаа ирсэн" гэж сэтгэл хангалуун инээмсэглэн ярьлаа. 

Өнөөдөр Манай улсад "Автомашингүй өдөр" тохиож байна.Үүнтэй холбоотойгоор "Марафон" Олон улсын гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайд болно.

Тэгвэл энэ үеэр зөн билэгтэн Дмитрий Волхов жанжин Сүхбаатарын талбайд 10 цагт очиж тус тэмцээнийг дэмжих юм байна. "Би спортод хайртай тиймээс дэмжиж очих болно. Та бүхэн ч гэсэн тэмцээн дээр ирээрэй. Спортоор хичээллэж эрүүл мэндээ анхаарч байгаарай гэж хэлмээр байна" гэлээ.