“БНСУ-ын иргэн Х нь Айрмаркет ХХК-д интернетээр тооцоо хийсэн” гэж хүмүүсийн онгоцны тийзний мөнгө, бусдад компаниа зарна гэж нийт 109.243.375 төгрөгийг залилсан” гэх хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

 

Түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар дугаар сарын 10-нд хэлэлцээд, шүүгдэгч Х-ээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хэргийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Эх сурвалж www.wikimon.mn