Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд  “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулсан.

Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байна.

Мөн тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдад илүү олгосон 881,9 сая төгрөгийн зөрчлөөс тэтгэвэр авагчийн өөрийн буруутай үйлдэлтэй холбоотой буюу хуурамч бичиг баримтаар 403,0 сая төгрөг, нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил 478,9 сая төгрөг байна.

            Шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилан харуулбал:

Зөрчлийн ангилал

Зөрчлийн

Дүн

\сая төгрөг\

Нийт зөрчилд эзлэх хувь

Тэтгэвэр авагчийн тоо

1

Үндэслэлгүй буюу хуурамч баримтаар тэтгэвэр тогтоосон

 

403,0

 

34,0%

 

47

 

2

Тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлж ажилласан хугацааг буруу тооцсон           

 

154,2

 

13,1%

 

257

 

3

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон жилийг буруу нэмсэн

 

153,8

 

13,1%

 

415

4

Хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн

158,2

13,5%

193

 

5

Тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсийг мэдээллийн санд буруу оруулсан

 

136,0

 

11,6%

 

344

 

6

Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн нэмэгдлийг буруу тооцсон

 

22,2

 

1,9%

 

49

 

7

ХЧА-ын хувь хэмжээг мэдээллийн санд буруу оруулсан

 

15,3

 

1,3%

 

57

 

8

Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн мэдээллийг мэдээллийн санд буруу оруулсан

 

10,5

 

0,9%

 

6

9

Тэтгэврийн олголтод гарсан зөрчил

94,0

8,0%

325

10

Бусад

26,6

2,3%

54

 

ДҮН

1173,8

100%

1747

Шалгалтаар 275 байцаагчтай холбоотой төлбөр зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байцаагчдаас 237 байцаагч нь одоо ажиллаж байгаа ба 38 байцаагч ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажлын хэсгээс зөрчил гаргасан 322 байцаагчид дараах хариуцлага тооцохоор шийдвэрлээд байна.

 

 

Хариуцлага тооцох арга хэмжээ

Байцаагчийн тоо

 

Зөрчлийн шалтгаан

 

Ажлын хэсгээс гаргасан шийдвэр

 

 

1

 

 

Сануулах

 

 

73

Тэтгэвэр эхэлж олгох хугацааг буруу тооцсон, тэтгэвэр 1 сар илүү олгосон, тэтгэврийн нэмэгдлийг давхар олгосон.

Зөрчил гаргасан давтамж болон мөнгөн дүнг үндэслэн сануулах арга хэмжээ авах.

 

 

2

 

 

Цалин бууруулах

 

 

73

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тэтгэв-рийн програмд буруу оруулсан, ажилласан жил буруу тооцсон.

Зөрчил гаргасан давтамж, санд зөрчил гаргасан шалтгааныг үндэслэн цалин бууруулах арга хэмжээ авах.

 

3

Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн эрх хураах

 

55

Цэргийн алба хаасан хугацаан дээр энгийн жилийг нэмж тэтгэвэр тогтоосон, нөхөн даатгалын жилийг буруу тооцсон, хуулийн заалт буруу хэрэглэсэн

Зөрчил гаргасан давтамж, мөнгөн дүн, НД-ын хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж зөрчил гаргасан.

 

4

 

Хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх

 

44

Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчиж эрх үүсээгүй тэтгэвэр авагчид тэтгэвэр тогтоосон

Зөрчил гаргасан давтамж болон санд учруулсан мөнгөн дүнг хар-галзан хуулийн байгууллагад шилжүүлэх.

 

5

 

Мэдэгдэл хүргүүлж, төлүүлэх

 

 

33

Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчиж тэтгэвэр авагчид тэтгэврийг  илүү тооцож олгосон.

Өндөр насны тэтгэвэрт гарсан болон ажлаас чөлөөлөгдсөн байцаагч нарт мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгуулах.

 

6

 

Ажлаас халах

 

44

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн, хуулийн заалтыг буруу хэрэглэж  тэтгэвэр авагчдад тэтгэвэр илүү олгосон.

Зөрчил гаргасан давтамж, тухайн албан тушаалд мэргэжлийн ур чадвараар тэн-цэхгүй тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

 

Нийт

322

 

 

Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын 322 байцаагч үүрэгт ажлаа “хүн шиг” хийгээгүй болохоор улсад 10 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Татварт төлсөн та бидний мөнгийг нийгмийн даатгалын хэдэн ажилтан үрэн таран хийсэн нэг жишээ бол энэ. Хэрвээ шалгалт хийгдээгүй бол зөрчлийн хэмжээ үүнээс нэмэгдэх байсан биз...