Энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ... тоот байрны оршин суугч 56 настай  Н гэгч эмэгтэй тагтан дээрээ гаргаж хэл амаар доромжилж буй бичлэг цахим орчинд тархаж, уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж, захиргааны арга хэмжээ авахаар болсон.

 

Иргэн Н-ийн ээж өдгөө 88 настай бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Эгч нь гомдолгүй” хэмээжээ. Харин тур байрны оршин суугчдын хэлж байгаагаар Н гэгч эмэгтэй удаа дараа ээжийгээ зодож дарамталж, орцонд хөөн гаргадаг байсан тухай мэдээлсэн байна.