Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газраас /28 хүний бүрэлдэхүүнтэй баг/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2017 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" туршлага судлах сургалт семинарт оролцсон. 2017 оны 5 дугаар сарын 16-ны орой 21.00-22.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1 иргэнээс Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон, утсан загас, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12.00 цагт "Далай ээж" хүнсний захаас Дүүрэн нуур, Хөвсгөл хатгал, Хатан загас, Хөвсгөл цагаан загас нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан байна. Дээрх нэр төрлийн шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байна. Дээрх төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэснээс шалтгаалж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасаг 4 том хүн, 3 хүүхэд хоолны хордлогод орж хэвтэн эмчлүүлж байна. Мөн аймгийн Боловсрол соёлын газрын семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд буцах замдаа Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа дээрх нэр төрлийн шилтэй загас өгч, дээрх хүмүүс уг бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэгслэснээс болж Эрдэнэт хотод 3 хүн, Улаанбатар хотод 8 хүн хордлогонд орж хэвтэн эмчлүүлж байна.