Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод удаж байгаа. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагт болно. 

 Улсын заан Цэдэндамбын Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар түүнд ял төлөвлөөд байгаа. Тэрбээр анхан шатны шүүхээс 11 жилийн ял аваад байсан ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан түүхтэй. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа жил дамнан үргэлжилсээр өнөөдөр ийнхүү шүүх хурал нь товлогдож байсан юм. Хэрвээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзэх юм бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүх хурал хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.