Нэгэн эмэгтэй хурдны зам дээр машинаа жолоодон явж байхад нь хүрэмний халаасан дахь цахилгаан тамхи нь гэнэт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүрэм нь шатахад гараараа галыг дарж хувцасаа тайлах үедээ бага үгүй гэмтэл авсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд гуравдугаар зэргийн түлэгдэлттэй гэж оношложээ.