Сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд хамгийн их эрэлттэй байгаа хүний нэг бол эгэл жирийн амьдралтай О.Осоржамаа юм. Орой бүр л лайв хийж олон хүнийг өөрийн орчиндоо цугларуулж буй түүнтэй нэгэн сайт товчхон яриа өрнүүлжээ.

Түүний хувьд 20 гаруйхан настай ч бага байхдаа эцгээ алдсан бол ээж нь ч мөн хэдэн жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Одоо ах, эгч нарын хамт түрээсийн байранд амьдардаг гэнэ. Хүнээс мөнгө гуйж амьдраагүй тэрбээр зүгээр суухыг хүсдэггүй бөгөөд оройдоо хүнээс шорлог авч зардаг гэнэ. Нэг өдөрт 50 ширхэг шорлог зарвал 15,000 төгрөгийн орлоготой хэмээн тэрээр хуучилжээ. 

Үүнээс гадна жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй ч амьдралын бололцооны улмаас хүссэн сургуульдаа орж чадаагүй ч тогоочийн мэргэжил дүүргэсэн гэнэ шүү.