Доён Болдын гэм бурууг өнөөдөр шүүнэ
2017/05/24
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Доён Болд нарыг шүүх хурал болно. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан ба хэргийн холбогдогч Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Яллагдагч У.Болд нь Т.Өлзийжаргалтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт,
Яллагдагч Т.Өлзийжаргал нь У.Болдтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогдсон юм.
Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.
гои · 2017/05/25
ийм хулгайчуудыг шоронд л байлгах хэрэгтэй дээ, хүн алахаас нь өмнө
Зочин · 2017/05/24
Ed narig sul tejeej yaadag bainaa...
Тэмцэл · 2017/05/24
Яг одоо байгаль орчны яаман дээр газрын дээрэмчин Оюунхоролын эсрэг оюутнууд эрхээ хамгаалан тэмцэж байна
Тэмцэл · 2017/05/24
Яг одоо байгаль орчны яаман дээр газрын дээрэмчин Оюунхоролын эсрэг оюутнууд эрхээ хамгаалан тэмцэж байна
Mongol · 2017/05/24
Manai tsagdaagiin gazar ene huniig ingej davraahgui ee. iim aimar onts notstoi gemt heregten huniig batlan daaltan gargaj bdag archaaguil bn da. ehneesen iim met aluurchdiig darah heregtei
Манкир · 2017/05/24
Сайн залуу байгаа юм
Манкир · 2017/05/24
Сайн залуу байгаа юм
Үхээсэй · 2017/05/24
Энэ мэт маньяк, садистууд бушуухан шорондоо орж үхээсэй. Ёстой муухай амьтан билээ, энэ Мунзуй гэгч. Хүний хорвоо, Монголын нийгэм нэг ч гэсэн бузар амьтнаас салж байвал боллоо.
Үхээсэй · 2017/05/24
Энэ мэт маньяк, садистууд шорондоо орж үхээсэй. Ёстой муухай амьтан билээ, ээн Мунзуй гэгч. Хүний хорвоо, Монголын нийгэм нэг ч гэсэн бузар амьтнаас салж байал сайхан.
Үхээсэй · 2017/05/24
Энэ мэт маньяк, садистууд шорондоо орж үхээсэй. Ёстой муухай амьтан билээ, ээн Мунзуй гэгч. Хүний хорвоо, Монголын нийгэм нэг ч гэсэн бузар амьтнаас салж байал сайхан.