Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дүгээр хорооны баруун талд буюу Нарангийн энгэрийн задгай гэх замд эргүүл хийж явсан цагдаа нарын автомашин осолдож, нэг нь амиа алдсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад Н.Өлзийтөгс, ахлагч Н.Ганзориг нар нь "Приус" маркийн машинтай үүргээ гүйцэтгэж яваад, "Бонго" маркийн машинтай мөргөлдөн, осолдсоноос 43 настай, цагдаагийн ахмад Н.Өлзийтөгс газар дээрээ амиа алджээ. Харин цагдаагийн ахлагч Н.Ганзориг нь хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд  эмчлүүлж байна.