2017 оны 05 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, унадаг дугуйтай холбоотой осол 1, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 0-10 хүртэлх насны 3 хүүхэд өртсөн байна. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын замд марк, улсын дугаар тодорхойгүй мотоциклийн жолооч  нь явган зорчигч 66 настай Л-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Орон нутагт:

  1. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг аймгийн төвөөс 3 км-т асфальтан замд Зил-130маркийн автомашины жолооч И нь унадаг дугуй унаж явсан 17 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, болзошгүйэрсдлээс сэргийлнэ үү.