Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хурал боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцсэн юм байна. Ингээд хуралдааны үеэр олонхын саналаар Үндэсний Бөхийн Холбоог "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болжээ.  

Тэрээр өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Холбооны тэргүүний сонгуульд  Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар өрсөлдөх байсан ч  нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогдсон аж. 

 Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 15 жил тасралтгүй удирдсан билээ.