Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.