Америкийн Флорида муж улсын оршин суугч 7 настай хүү гадаа тоглож байхад нь тэнгэрээс унасан солирын хэлтэрхий толгойд зоогджээ. 

Стефен Липпард хүү гадаа тоглож байхад нь толгойг нь нэгэн зүйл хүчтэй цохисон бөгөөд тухайн үедээ гольфийн бөмбөгөнд цохиулсан гэж бодоод үүнд ач холбогдол өгөөгүй аж. Харин гэртээ ирсэн хойно аав нь түүний толгойд цус хатсан болохыг анзааран эмч рүү авч явжээ. Эмнэлэгт ирсэн хойно хүүгийн толгойд хатуу чулуулаг зүйл зоогдсон болохыг эмч нар салган авч, оёдол тавьжээ. 

 
Хүүгийн толгойноос авсан чулуу шиг зүйлийг аав нь шинжилгээнд явуулсан бөгөөд үүнийг солирын хэлтэрхий гэдгийг тэрээр хэлсэн аж.