Өнөөдөр өглөө үүрийн 06:30 минутын орчим Сонгино Хайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Өнөр хорооллын VIII байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан иргэнийг Онцгой байдлыг албаныхан буулгажээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйаар тухайн иргэн энэ үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Тухайн иргэнийг дээврээс буулгахын тулд Онцгой байдлын ажилтнууд хоёр цаг гаруй ярилцсаны эцэст буулган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Хүн байшингийн дээврээс үсрэх гээд байна хэмээн иргэд болон байрны харуул мэдээлснээр түүнийг ийн буулгажээ.