Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ноос 2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг анх ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил зургаа дахь жилдээ Франц улсын Парис хотноо тавдугаар сарын 27-нд зохион байгуулжээ.

Энэ оны уг хүндтэй шагналыг ХБНГУ-ын ЦСҮ намын Залуучуудын холбооны Тойргийн Ерөнхийлөгч Н.Солонго хүртсэн байна. Тэрбээр сүүлийн дөрвөн жил орон нутгийн Хегжлийн бэрхшээлтэй болон есвер үеийн хүүхдүүдийн телее Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангаараа дамжуулан тусалж , дэмжиж , зүтгэсэн хеделмерийг үнэлэн "ОНЫ ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГ ЭМЭГТЭЙ" 2017 хэмээх хүндтэй шагналын эзэн болжээ. 

 "Энэ нь Монгол эх орныхоо төлөө Сайн үйлс хийдэг бүх Монгол Эмэгтэйчүүдийн, ээжүүдийн телөөлөл, та бидний хамтын шагнал юм аа. Энэ дэлхийн хүүхэд бүр яс үндэс, гарал үүсэл , хөгжлийн бэрхшээлээс болж ялгаварлан гадуурхагддаггүй, эрүүл саруул есөн бойжих болтугай. Та нартаа эх үрсийн баярын мэндийг хvргэе" гэж Н.Солонго өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэлээ хуваалцсан байв.