Хуульчдад багц цагийн сургалт зохион байгууллааМонголын Хуульчдын Холбооны Сургалтын хорооны магадлан итгэмжилсэн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн асуудлаар Хуульчийн багц цаг олгох үргэлжилсэн сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс зохион байгуулдаг билээ.

Уг ажлын хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын танхимд Комиссын дарга Ж.Бямбадорж "Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээрхуульчдын багц цаг олгох сургалт хийлээ.

Сургалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 16 хуульч хамрагдав.