Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын  нутгийн төв хэсгээр  бороо орж, салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд  түр  зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

2017 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын   нутгийн зарим газар,  зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр  бороо орно. Салхи баруун  аймгуудын нутг аар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад нутгаар зарим үед секундэд түр зуур 18-20 метр  хүрч говь тал, хээрийн нутгаар  шороон шуурга шуурна.  Нутгийн хойд хэсгээр сэрүүсч  Дархадын хотгороор 13-18 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн  бороо орно. Салхи зүүн  өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.