Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Хан Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн хамт олон холбогдох байгууллагуудтай хамтран авто машинд зориулалтын бус суудалд зорчиж байгаа бага насны хүүхдүүдэд машины аюулгүйн суудал бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд аливаа авто машинаар зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, цаашлаад гэнэтийн аюулаас сэргийлэх зорилготой арга эмжээ юм.

Бага насны хүүхдүүд авто машинд зориулалтын бус суудалд зорчсоноор гэнэтийн ослын үед эрэсдэлд өртөх магадлал өндөр байдаг байна.

Тус арга хэмжээний үеэр замын хөдлөгөөнд бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа эцэг эхчүүд зориулалтын бус суудалд хүүхдээ зорчуулах, суудлын даруулга зүүлгээгүй, мөн урд суудалд өвөр дээрээ суулган замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хүүхдээ эрэсдэлд хамгийн ойр авч яваа байдал гэж замын цагдаа нар анхааруулж байв.