“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас энэ жилийн дулааны шугам засварын ажлын төлөвлөгөөгөө гаргажээ. Дулааны шугамын засварыг долдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд хийхээр хуваарь гаргасан байна.

Шугам сүлжээний засварын үеэр нийслэлийн орон сууцны томоохон хорооллуудын хэрэгцээний халуун усыг тав хоногийн хугацаатай түр хязгаарлах юм байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн халуун усны хязгаарлалтын үеэр орон сууцны ашиглалт хариуцсан байгууллагууд давхар засвар үйлчилгээ хийдэг аж.

 

VI/05-VI/13 Хархорин зах, Эрин, Номин, Эрэлийн орон сууц, Голдер Парк-1, 2, Цоглог хотхон орчим хэрэгцээний халуун усны хязгаарлалт хийнэ. Дээрхи хороолол нь тус компанийн 1200 мм голчтой үндсэн шугамаас хангагддаг тул засвар хийгдэх ажлын тоо хэмжээ их учраас 7-9 хоног засварт зогсоно. 

VI/12-VI/16 Нисэх, Буянт ухаа -1,2 дугаар хороолол, Дэвшил сангийн аж ахуй, Чингис хаан нисэх онгоцны буудал орчим 

VII/17-VII/21  Оргил рашаан сувилал, Төв Цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Мoнгол сургууль, 13-р хороолол, ДДТ-26, 27-с хангадаг хэрэглэгчид

VII/24-VII/28  УБ палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим

VII/31-VIII/04  3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим

VIII/14- VIII/18 ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж Групп, Цэргийн музей, 15-р хороололын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим

VIII/21- VIII/25  5а, 6а, 7аж, 3вг магистраль, 3в-6а магистралийн холбоос, СОТ-3-ын салаа шугам, Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим

VIII/22- VIII/26  Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах