ОХУ, Монгол инженерүүдийн хамтран угсарсан гэх "АН2" загварын онгоц дөнгөж сая нислэг хийх явцдаа Чингис хаан ОУ-ын буудлын онгоц хөөрөх, буух зурваст осолдсон байна. 

Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар  АН2 нь нислэгийн зөвшөөрөлгүй байсан бөгөөд хүний амь эрсдээгүй.  Онгоцны экипажид ОХУ-ын нисгэгчид байсан бөгөөд зорчигчид нь ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын Б, Ерөнхий зориулалтын нисэхийн газрын Э нарын хүмүүс байсан гэнэ. Уг онгоц ОХУ-ын өмч бөгөөд тус улсаас ирж, нийт аймгууд болон алслагдсан сумдад нислэг хийхээр төлөвлөж байсан. Өнөөдөр анхны нислэгээ Сэлэнгэ аймаг руу үйлдэхээр 16:00 цагийн орчим  нисэх зурвасаас хөөрөөд тодорхой бус шалтгааны улмаас газарт унасан байна. Ослын улмаас онгоцны нэг далавчинд бүрэн эвдрэл үүссэн.