Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Улаантолгой багийн оршин суугч Л-ийн гэрээс иргэн Ц /67 настай, эмэгтэй/, Д /68 настай, эрэгтэй/ нар 2017.05.31-ний өдөр ... УБН улсын дугаартай автомашинтай гараад сураггүй болжээ. Тиймээс гэрийнхэн нь ОБЕГ-т хандаж тул эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2017.06.04-ний өдрийн 00:15 цагт өгсөн байна. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 7 албан хаагч, орон нутгийн 11 хүн, нийт 18 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 13:34 цагт Баян нуурын эргээс 10-15 метрийн зайтай, 3 метрийн гүнээс автомашин болон 2 цогцсыг гаргажээ.