Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна.

Үндэсний Их баяр наадмын өмнөх сар буюу зургадугаар сарын барилдаанууд бөх сонирхогчдын анхаарл ихээхэн татдаг. Бөхчүүд энэ сард наадмын бэлтгэлээ базааж бөхийн галууддаа гардаг уламжлалтай. Энэ сарын хамгийн эхний барилдаан өнгөрсөн бямба гарагт Нийтийн монгол болон өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар эхэлсэн. 

Дараагийнх нь энэ сарын 10-нд Чингэлтэй хайрханы хишиг өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно. Наадмын өмнөх томоохон барилдаан энэ гэж болно. Зургадугаар сарын 11-нд МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно. 

Бүх цэргийн баяр энэ сарын 17-нд болно. Аймаг цэргийн цолтой бөхчүүд цолоо баталж, ахиулахын төлөө, сумын цолтой бөхчүүд цол авахын төлөө барилдана. Тиймээс ч барилдаан жил бүр тун сонирхолтой болдог уламжлалтай.