Кино жүжигчин Эва Мендез АНУ-ын Миамид төрсөн боловч эцэг эх нь салснаар Лос Анжелес хотод өсч торнижээ. Жүжигчин бүсгүйн авьяасыг гэрэл зургийн агентлагийн ажилтан анх нээжээ.

Эва Мендез 2001 онд дэлгэцнээ гарсан «Сургалтын өдөр» гэдэг киногоороо тэсрэлт хийсэн билээ. Үүнээс гадна тэрээр «Галзуу хурд-II» кинонд цагдаагийн газрын нууц ажилтны дүрийг бүтээсэн. Жүжигчин бүсгүй мөн «Calvin Klein» компанийн сүрчигний нүүр царай болж байжээ.