Өчигдөр Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу 32 автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Үүний дагуу дээрэмдүүлсэн хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад  дуудлага өгсөн бөгөөд уг мэдээллийг 06-р сарын 06 ны 14:05-д авч х/ч Ц.Баатарболд, Олон Нийтийн цагдаа   Г.Гомбодорж нар шуурхай очиж шалгажээ.

Чингэлтэй дүүргийн 12-р  хороонд суух Т /эр, 12н/, Э нарын Trend маркын гар утас, марк тодорхойгүй гар утас, өмсөж явсан гутлыг БЗД-12 хороонд суух О /эр,14н/, СХД-24 хороонд суух Т /эр,16н/ нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн шалгаж байна.

Дээрмийн хэрэг үйлдсэн    /Т /эр,16н/, О /эр,14н/ нар нь СХД, СБД, БЗД. Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт дээрэм, хулгайн 120 үйлдэлтэй болох нь тогтоодон шалгалтын ажиллагаа хийгдэж байна.