1-2

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн “Нэмэлт бүлэг”-ийн үйл ажиллагаатай 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр танилцлаа.  Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр  124 дүгээр цэцэрлэгт “Нэмэлт бүлэг”байгуулагдаж, ашиглалтад ороод удаагүй байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг дагалдан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нарын албаны хүмүүс ажиллалаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүргийн Боловсролын салбар”-ын талаар “Нэмэлт бүлэг”, “Нэг гараа-Тэгш боломж” зэрэг дүүргийн зүгээс хэрэгжүүлж буй санал, санаачлагуудын тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчдөд тодорхой танилцууллаа.

1-1

img_1904

1-4

img_1876

1-5

1-8

1-3