Энэ өвлийн анхны загварын шоу 11 дүгээр сарын 27-нд зохиогдов. Тодруулбал, тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнээр дахин давтагдашгүй цор ганц бүтээл урладаг “Cashmere workshop” брэнд 9 дэх жилийн загварын шоугаараа шинэ жилийн гоёлын даашинзуудыг танилцуулсан юм.

“Арт Деко” хэв шинжийг агуулсан, орчин үеийн загвар, чиг хандлага бүхий 3 коллекцийн 50 гаруй гоёлын даашинз энэ үдэш үзэгчдийн хүртээл болсон. Загварын шийдэл тус бүр шинэлэг, өөр өөрийн онцлогтой бөгөөд Австриас оруулж ирсэн торон чимэглэл, оргиналь сваровский шигтгээгээр ноолууран даашинзыг чимсэн нь гоёмсог болжээ.

Биед эвтэйхэн, дулаан, тансаг мэдрэмж төрүүлэх “Cashmere Workshop” брэндийн шинэ жилийн онцгой загваруудыг танилцуулж байна. /Гэрэл зургууд/