Сурагчид газ үнэрлэн мансуурах тохиолдол гарсаар байгаа. Хэдийгээр сэрэмжлүүлэг мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн байгууллагатай хамтарч хүргэсээр байгаа ч газ үнэрлэн мансуурах тохиолдол буурахгүй байна. Өчигдөр л гэхэд 14 настай хүүхэд газ үнэрлээд нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал,  Баянгол дүүргийн 6-р хороо 10А байрны хойд талын далан дээр хүн нас барсан байна цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход БГД-6 хороонд суух Т /эр.14н/ нь ахуйн хэрэглээний газ үнэрлээд явж байхдаа шургаж унан нас баржээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд тавих анхаарал, хяналтаа сулруулахгүй байх, хаана хэнтэй юу хийж байгааг тогтмол асууж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.