Бүгд Найрамдах Солонгос Улсын Ёнсү дүүргийн Боловсролыг дэмжих хэлтсийн дарга И Сан Гун 2017 оны 04 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ноён И Сан Гуныг хүлээн авч уулзлаа. Айлчлалаар 2 дүүргийн хооронд хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, төлөвлөгөөг эцэслэн батлах юм.

Дашрамд дурдахад Ёнсү дүүргийн Засаг дарга, албаны төлөөлөл тус дүүргийн найрал дууны хамтлаг 2016 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүрэгт айлчилж байсан.

Хоёр дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжин тэлсээр байна.