Орчин цагт хүүхдийг ингэж хүмүүжүүлнэ гэдэг нь тун бүдүүлэг байж мэдэх ч арга үгүйн эрхэнд Се Зилл гэх 11 настай хятад хүүг өдөр бүр гинжээр хүлдэг аж. 

Се Зилл 1 настай байхдаа тархиндаа гэмтэл авснаар сэтгэцийн согогтой болжээ. Түүнчлэн хүүг бага байхад эх нь хорт хавдараар өөд болж, эмээтэйгээ үлдсэн байна. Харин эцэг нь хөгжлийн бэрхшээлтэй учир хүүхдээ харж чаддаггүй гэнэ. Бусдад хор хөнөөл хүргэхчих вий гэсэн дээ хүүг өдөр бүр гинжээр хүлдэг бөгөөд гадагш гарахаар бол нохой хөтлөн яваа мэт гинжээрээ хөтлөн явдаг аж.